Kомпьютерийн техникийн бүтэц, зохион байгуулалт, функциональ үйл ажиллагааны онолын үндсийг агуулна. Төв процессорийн төрөл зохион байгуулалт,  бүрэлдүүн хэсгүүдийн тухай мэдлэг олгоно. Командын багц, үйлдлүүд, санах ойн зохион байгуулалт, түгээгүүрийн систем, оролт гаралтын төхөөрөмжийн үйл ажиллагааг судалж, логик эд анги, зангилааны үндсэн функциудыг ашиглан ассемблер хэлний мэдлэг чадварыг дээшлүүлнэ.