Энэ хичээлээр өмнө үзсэн хичээлүүдээр олж авсан мэдлэг, ур чадварыг электрон систем зохиох, загварчлах, бүтээх, ажиллуулах, хэрэгжүүлэхэд хэрэглэнэ. Мэргэшүүлэх чиглэлээс хамааран дотроо автоматжуулсан систем, эмбэдэд систем, электрон системийн хөгжүүлэлтийн төсөл гэж төрөлжинө. Хичээлийг бүтээлийн төсөөлөл, төлөвлөгөө, системийн загварчлал, шийдэл, програмчлал, тайлан, илтгэл гэсэн шат дараалалаар явуулах ба шат дараалал бүрд үнэлгээтэй.
- Багш: Тэнгис Цэрэндондог