Энэхүү хичээлээр хиймэл оюун ухааны нэг бүлэг болох машин сургалтын аргуудтай танилцаж, туршлагаас суралцдаг компьютерийн системийг хэрхэн бий болгох, дасан зохицох системийг хэрхэн бий болгох талаар судална. Хичээлийн агуулгад бид машин сургалтын гурван төрөлтэй танилцана. Үүнд: хяналттай ба хяналтгүй сургалт мөн бататган сургалт орно. Энэхүү машин сургалтын аргуудыг хэрэглэн робот сургалтын алгоритмыг хөгжүүлж, Матлаб болон Python хэл дээл симуляци хийнэ.
- Багш: Дорж Бямбаа