Энэ хичээлээр, мэдээллийн системийн аюулгүй байдлын зарчим, онол практикын асуудлуудыг дэлгэрэнгүй судална. Хичээлийн агуулгад, мэдээллийн системийн аюулгүй байдлын үндсэн ойлголтууд, халдлагын төрлүүд, аюулгүй байдлын бодлого, үндсэн криптографын хэрэгслүүд, бататгал, хандалтын хяналт, програм хангамжийн аюулгүй байдал, үйлдлийн системийн аюулгүй байдал, мэдээллийн системийн аюулгүй байдлын хууль эрх зүй, ёс зүйн асуудлууд багтана.