1. TeX (MikTeX) системийг суулгах
Completion requirements
TeX системийн олон хувилбар (MikTeX, TeX Live, Mac Tex) байдаг. Тэдгээрийн дотроос хамгийн өргөн тархсан хувилбар бол MikTeX юм. Систем үнэгүй тараагддаг ба системийн хамгийн сүүлийн тогтвортой ажиллагаатай хувилбар нь 2.9 юм. Системийг http://www.miktex.org сайтаас авч болно. Татан авч суулгах олон хувилбар бий. Тухайлбал:
- Basic MikTeX 2.9 Installer - Хамгийн тохиромжтой, нийтлэг хувилбар. Системийн суурв боломжуудыг багтаасан байдаг ба ашиглалтын явцад нэмэлт боломжуудыг өөрөө татаад авчихдаг.
- Basic MikTeX 2.9 64-bit Installer - Дээрхийн 64 битийн компьютерт зориулсан хувилбар
- MikTeX 2.9 Net Installer - Сүлжээнээс бүрэн татаад суулгах хувилбар. Сүлжээ найдвартай байх шаардлагатай.
- MikTex 2.9 64-bit Installer - Дээрхийн 64 биийн компьтютерт зориулсан хувилбар
- MikTex 2.9 Portable Installer - Флеш болон зөөврийн хатуу диск дээр суулгаад ямар ч компьютерт залгаад ажиллаж болдог хувилбар
Системийг суулгасны дараа \Program Files дотор Miktex 2.9 гэсэн хаваст системийн бүх файлууд суудаг.
Start товчоор ордог ажиллуулах програмын жагсаалтанд:
\Miktex 2.9 хавтасд
- Previewer - .tex өргөтгөсөн нэртэй LaTex файлын хөрвүүлэлтээс үүсэх .dvi файлыг харуулагч
- TeXworks - LaTeX дээр баримт бэлтгэх энгийн систем. Тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн хүн энэ програмаар бүх зүйлээ хийж болно.
\Miktex 2.9\Maintenance хавтасд
- Package Manager - LaTeX системд ашиглаж болох пакетууд(боломж) -ийг удирдах систем. Шаардлагатай пакетаа суулгах, хэрэггүйг нь устгах боломжтой.
- Settings - Системийн тохиргоо
- Update - Хувилбарын шинэчлэл хийх програм
зэрэг програмууд суусан байна.
Сүүлд засварласан: баасан, 4 зургаадугаар сар 2021, 9:59 AM