LaTeX системийг эзэмшсэн, туршлагатай хүмүүсийн хувьд LaTex баримт бэлтгэхэд дурын текст редактор байхад хангалттай. Тухайлбал Windows -ын Notepad байна. Гэвч LaTex баримт маш олон тооны командтай ба тэр бүрийг цээжээр мэдэж ашиглах нь хүндрэл үүсгэдэг. Иймд LaTeX -д зориулсан редактор ашиглах нь ажиллагааг хөнгөвчилдөг.

Хамгийн энгийн тийм редактор бол TeXworks. Энэ програм MikTeX -ийн багцад хамтдаа явдаг тул MikTeX -г суулгахад давхар суугддаг. Өөрөөр хэлбэл хайж суулгах шаардлагагүй. Гэх дээ TeXworks хэт энгийн жижиг програм болох тул ашиглахад таатай бус байдаг.

Windows, Mac, Unix/Linux системүүд дээр ажилладаг олон тооны үнэтэй, үнэгүй LaTeX редактор байдаг (http://en.wikipedia.org/wiki/Comparisson_of_TeX_editors). Эдгээрийн дотор үнэтэйгээс WinEdt (http://www.winedt.com), Үнэгүйгээс TeXstudio (http://texstudio.sourceforge.net) арай илүү хэрэглэгддэг. Иймд эхлэн суралцагчдад TeXstudio -г санал болгох байна.

 TeXstudio програмыг MikTeX -ийн дараа суулгах нь тохиромжтой. Ингэснээр програмыг суулгах явцад TeX системтэй хоршин ажиллах бүх тохиргоо автоматаар хийгддэг.

Last modified: Saturday, 23 March 2013, 11:05 PM