Чанартай баримтын нэг шинж бол үг зүйн хувьд алдаагүй байх явдал. Сүүлийн үед төрөлх хэл дээрээ ном зохиол бага унших, Монгол хэл бичгийн суурь боловролын чанарын доголдлоос үүдэлтэй найруулын төдийгүй үг зүйн алдаа боловсруулагдсан баримтуудад түгээмэл үзэгдэл болж байгаа нь харамсалтай. Баримтыг хэвлэх шатанд хянахаас өмнө бэлтгэх шатанд үг зүйн алдааг тухай бүр засаад явах нь оновчтой байдаг.

Үг зүйн алдаа програмын аргаар шалгагчийг англиар spell checking гэдэг. Кирил Монгол бичгийн үг зүйн алдаа шалгагч програмын олон хувилбар хөгжиж байна. Эдгээр програмын ажиллагааны үндэс нь үгсийн сан байдаг.

Тэгвэл Open Office төслийн хүрээнд боловсруулагдсан Монгол хэлний үгсийн санг TeXstudio редактортой холбон ашиглаж болно. Үүний тулд дараах алхмуудыг гүйцэтгэнэ:

  • Open Office -оос Монгол хэлний толийг татаж авна(http://extensions.openoffice.org/en/project/mnSpell ).
  • Татаж авсан файл .oxt өргөтгөлтэй байна. Түүнийг .zip өргөтгөлтэй болгож нэрийг нь сольно
  • TeXstudio програмын толь бичгийн хавтасд архив файлаа задлаж, Options - Confifure TeXstudio... цэсээр дараах дэлгэцийн дагуу тохиргоог хийнэ.

Spell check settings

Толь бичгээ дээрх байдлаар суулгаж тохируулсан бол \LaTeX баримтыг бэлтгэх явцад үгийн алдааг автомаар таньж, алдаатайг (эсвэл санд байхгүй үгийг) доогуур нь зурж харуулах болно.

Хялбарыг бодож толь бичгийн .zip архивыг энд хавсаргалаа. Эндээс шууд татаж аваад суулгана уу.

Сүүлд засварласан: ням, 24 гуравдугаар сар 2013, 1:08 PM