Hello LaTeX world!
Completion requirements
Бидний анхны баримт Hello LaTeX world! гэдэг текстийг гаргаж авья.
Хэрвээ бид TeXstudio редакторыг ашиглаж байгаа бол програмыг ачаалаад File - New сонголтоор шинэ файлын цонх үүсгээд дараах текстийг бичнэ:
\documentclass{article}
\begin{document}
Hello \LaTeX world!
\end{document}
Үүсгэсэн файлдаа .tex өргөтгөлтэй нэр өгөөд хадгална. Дараа гь F1 товчийг дарахад \LaTeX баримт хөрвүүлэгдэж PDF форматын баримт үүснэ.
Одоо бичсэн тексдээ задлан шинжилье.
- \LaTeX баримтыг үүсгэж байгаа командууд backslash буюу буруу налсан ташуу тэмдэгтээр эхэлнэ
- Эхний мөр ямар төрлийн баримт үүсгэхийг заасан команд. Тухайн тохиолдолд article буюу өгүүлэл.
- Аливаа баримтын агуулга \begin{document} ба \end{document} -ийн хооронд бичигдэнэ. Агуулга өөрөө дурын текст болон командаас бүрдэнэ. Манай жишээнд \LaTeX гэсэн команд системийн нэрийг тогтсон загвараар нь гаргана.
Анхны баримтын LaTeX код болон PDF форматын үр дүнг хавсралтаас татаж үзнэ үү.
TeXstudio редактор баримтын төрөлд зориулсан загварыг File - New From Templete... сонголтоор үүсгэж чаддаг. Туршиж үзээрэй.
Last modified: Saturday, 23 March 2013, 11:35 PM