Эрдэм шинжилгээний өгүүлэл бичицгээе. Энэ удаад LaTeX системийг эхлэн суралцагчдад зориулсан нэгэн өгүүллийн  LaTeX эх код (article.tex) болон үр дүнгийн PDF (article.pdf) файлыг танилцуулж байна. LaTeX баримтыг бүрдүүлэгч командуудын хэрэглээг ойлгохын тулд дээрх хоёр файлыг хэвлэж гаргаад харьцуулж үзэхийг хүсье.

Ойлгоход тус болох үүднээс зарим командын тайлбарыг өгье:

\documentclass - Өмнө өгүүлснээр энэ команд үүсгэх баримтын төрлийг заадаг. LaTeX -ийн командуудад их хаалтанд командын үндсэн параметрийг, дунд хаалтанд нэмэлт параметрийг бичдэг. Олон параметртай бол таслалаар зааглана. Нэмэлт параметр байхгүй байж болдог. Энэ тохиолдолд систем урьдаас тогтсон утгаа авдаг. Энэ командын хувьд нэмэлт параметр twoside гэдэг баримтыг цаасны хоёр талд гаргахыг зааж байна.

\usepackage - Энэ командаар тухайн баримтанд шаардлагатай нэмэлт пакет (боломж) -ыг зааж өгдөг. Жишээ нь эхний \usepackage{lipsum} бол жишээ текстийг ашиглана гэдгийг зааж байхад geometry - пакет хуудасны тохиргоонд зориулагдсан байна.

LaTeX эх кодын бичлэгт процентын тэмдэгээс хойно байгаа зүйлийг тайлбар гэж үздэг ба эцсийн бүтээгдэхүүнд нөлөөлөхгүй зөвхөн тухайн командыг яах гэж хэрэглэж байгааг тайлбарлахад хэрэглэдэг.

\section, \subsection, \subsubsection гэх мэтийн командаар баримтын агуулгын бүлэг, дэд бүлгүүдийг заадаг.

\begin{ ... } болон түүнд харгалзах \end{ ... } -г баримтын элементийн хэв шинжийг заах орчин гэж нэрлэдэг. Жишээ нь table - хүснэгт, equition - томьёо, figure - зураг, abstract - агуулгын хураангуй гэх мэт.    

 $$ \int_{0}^{n}x\,dx$$

Last modified: Tuesday, 2 April 2013, 11:06 PM