Магистр, докторын зэрэг горилсон үндсэн бүтээл бол тезис юм. Дээд боловсролын байгууллага бүрт тезисийн хэв загвар, бичлэгт өөр өөрийн тогтсон стандартыг мөрдлөгө болгодог.

Олон улсад мөрдлөг болгодог сонгодог бүтцээр тезисын агуулгыг дараах байдлаар бүлэглэсэн байдаг ( * - нэмэлт, o - гарчигт орохгүй ):

Title pageo - Нүүр хуудас
Dedication*o - Зориулах
Abstract*o - Хураангуй
Acknowledgement*o - Талархал
Table of contents and other listso - Гарчиг болон бусад жагсаалт
Table of symbols and notation* - Тэмдэг, тэмдэглэгээ
Preface* - Өмнөх үг
Inner chapters - Үндсэн бүлгүүд
Appendices* - Хавсралтууд
Bibliography - Ном зүй
List of acronyms* - Товчилсон үгс
Index* - Индекс

Тезис нь томоохон бүтээлд тооцогддог тул book, report гэсэн баримтын төрлөөр ихэвчлэн илэрхийлэгддэг. Нөгөө талаар баримт хэмжээний хувьд том болдог тул дээр өгүүлсэн хэсгүүдээр нь бие даасан .tex файл болгох нь зохимжтой байдаг.

Тезисыг LaTeX хэрхэн бичих талаар Лапо Моригийн сонгодог зөвлөмжтэй танилцахыг санал болгож байна (хавсаргав).

Тезисын загвар болгож 2 архив файлыг хавсаргалаа. Эхнийх нь энэ хичээлд зориулж миний бэлтгэсэн Монгол хэл дээрх загвар, нөгөөх нь Интернетээс авсан загвар болно. Аль алиныг нь харьцуулан судлах замаар өөрийн шийдлийг гарган авч болно. Одоогоор Монголын аль ч их сургууль LaTeX дээр өөрийн загварыг гаргаж тавиагүй байна. Олон улсын түвшинд ойртож хөгжинө гэвэл бид өөрийн загвартай болох зайлшгүй шаардлагатай.

 

Last modified: Sunday, 24 March 2013, 2:35 PM